Путин болон Мүн Жэ Ин БНАСАУ-д авсан хоригийг сулруулах асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-15 11:15:04
МОСКВА. /RIA Novosti/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай Сингапурт уулзахдаа БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг сулруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын албаны ёсны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Уулзалтын үеэр БНАСАУ-ын эсрэг тогтоосон хоригийн талаар хөндсөн эсэх тухай сэтгүүлчдийн нэгийнх тавьсан асуултад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын албаны ёсны төлөөлөгч хариулахдаа, “хоёр орны удирдагчид БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг бүх талаар сулруулах тухай хэлэлцлээ” гэжээ.


Солонгосын хойгийн байдлын талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдсан байна. БНАСАУ-ын банкны үйл ажиллагаанд тавьсан хоригийг ОХУ цуцлах хүсэлтэй байна “гэвч бид тэдэнд ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй” гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Ники Хейли хуралдааны дараа мэдэгджээ.
Связанные новости