Герман улс Идлиб дэх босогчдод дэмжлэг үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /ТАСС/. Германы засгийн газар Сирийн Идлиб муж дахь босогчдод 49 сая еврогийн тусламж үзүүлэх тухай “Der Tagesspiegel” сонин мэдээлсэн байна.
Тус сонины
мэдээлснээр Германы гадаад хэргийн яам болон Эдийн засгийн хамтын ажиллагаа,
хөгжлийн яам хамтран 37,5 сая еврог олгосон бол бусад хандивлагчдаас 11,3 сая
евро нэмэгджээ. Үүнээс гадна 17,05 сая еврог Европын Холбооноос авч байгаа аж.
“Бүс нутаг дахь
хэт давруу үзэлтнүүдийн үзүүлж буй нөлөөг сөрөн зогсож буй иргэдийг Германы эрх
баригчид дэмжиж байна" гэж Германы Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн
дарга Вальтер Линднер Бундестагийн депутат Эфрим Зоммерын хүсэлтэд хариу илгээсэн
захидалдаа дурджээ. Сөрөг хүчнийхэнд дэмжлэг үзүүлэх нь Орос болон Туркийн эрх
баригчдын дургүйцлийг төрүүлж болзошгүй болохыг тус сонин онцлон тэмдэглэжээ.
Сочи хотод
болсон яриа хэлэлцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн
Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар Сирийн Идлиб мужид Сирийн засгийн газрын цэргүүд
болон сөрөг хүчнийнхийг тусгаарлаж буй залгаа шугамын дагуу цэрэггүй бүс
байгуулахаар тохиролцсон юм. Идлиб бол хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн гарт
байгаа Сирийн цорын ганц, томоохон бүс нутаг юм.