“Морин хуур” наадам 29 дэх жилдээ шилдгээ тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулдаг уламжлалт “Морин хуур 2015” наадам энэ сарын 16-28-нд болно.
Оны шилдэг дуу шалгаруулах тус наадмыг энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулж байна. Хөгжмийн зохиолчид бүтээлээ энэ сарын 15-ны дотор Монголын Хөгжмийн зохиолчдын холбоонд хандаж бүртгүүлсэн байх шаардлагатай.
Наадмын хүрээнд шилдэг дууны уралдааны эхний шатны сонсгол Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд энэ сарын 16,17-нд, II шат буюу Гала тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил тус наадамд Гран при шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртсэн юм.
Ж.Болор
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar