Япон, ЕХ чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа
ТОКИО. /NHK/. Япон болон Европын Холбоо хэдэн жил хэлэлцээ хийсний эцэст чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны энэхүү хэлэлцээр нь дэлхийн нийт худалдааны эргэлтийн 40 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг хамарч байгаа юм. Мөн энэхүү гэрээгээр Япон болон ЕХ-ны аль аль талын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг чөлөөлөхийг уриалжээ.
2517 дня