Энэтхэгийн гангийн үйлдвэрт дэлбэрэлт болж 9 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-10 11:49:10
twitter.com/Nyamkanmk

ШИНЭ-ДЕЛИ. /IRNA/. Өчигдөр Энэтхэгийн Чхаттисгарха мужийн Бхилаи хотын гангийн үйлдвэрийн нүүрсний зуухны ойролцоох хоолойд дэлбэрэлт гарсны улмаас 9 хүн амиа алдаж, 14 хүн гэмтсэн байна.


Энэтхэгийн хамгийн том гангийн үйлдвэрүүдийн нэг болох уг үйлдвэрийн үйл ажиллагааг тус улсын төрийн мэдлийн “Steel Authority of India” ХК хариуцдаг ажээ.


“Хуваарьт засварын ажлын үеэр хоолой дэлбэрсэн. Тухайн үед тус хэсэгт ажиллаж байсан хүмүүс түлэгдсэн. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд шаардлагатай бүхнийг компанийн зүгээс гаргасан” гэж компани мэдэгдэв.


Өнгөрсөн онд мөн Уттар Прадеш мужийн цахилгаан станцад дэлбэрэлт болж 43 хүн амиа алдсан хэрэг гарч байсан юм.


Д.Нямтулга

Связанные новости