БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Европын орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-09 17:38:32

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АСЕМ-ийн уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагаа болон Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох асуудлыг хэлэлцэхээр ирэх бямба гарагаас эхлэн Европ тивд 9 өдрийн айлчлал хийнэ гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мягмар гарагт мэдээлэв.


“Ерөнхийлөгч 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Франц болон Италид, 17-18-нд Ватиканд айлчилна. Мөн 10 дугаар сарын 18-19-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо болох Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцоно. Үүний дараа Дани улсад айлчилснаар түүний Европт хийх аялал өндөрлөнө” гэж Хөх ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Ким Юй Кьём мэдэгдсэн байна.



Связанные новости