Шинзо Абэ болон Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтын талаар санал асуулга явуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг аль болох ойрын хугацаанд зохион байгуулахыг япончуудын олонхи нь дэмжиж байгаа нь "NHK" телевизээс явуулсан санал асуулгын дүнд харагдсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эхлэн гурав хоногийн турш утсаар явуулсан уг санал асуулгад 18-аас дээш насны 2172 хүнийг түүврээр сонгон оролцуулсан бөгөөд тэдний 1271 нь буюу 59 хувь нь утасны дуудлагыг хүлээн авч, санал асуулгын асуултад хариулжээ.
Санал асуулгад
оролцогчдоос Япон болон БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын талаар асуусан
бөгөөд тэдгээрийн 55 хувь нь уг уулзалтыг аль болох ойрын хугацаанд хийх
хэрэгтэй гэж хариулсан бол 19 хувь нь яарах шаардлага байхгүй гэж хариулсан
байна. Харин 18 хувь нь хараахан шийдээгүй байна гэсэн хариултыг өгчээ.