Тусламжаар 43.2 сая ам.долларын бараа импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-11 11:34:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс өнгөрсөн 11 дүгээр сард импортоор 8375.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийнхээс 504.5 сая ам.доллараар буюу 6.4 хувиар өслөө.


Импортоор нийлүүлсэн барааны дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1609.1 сая ам.доллар буюу 19.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1914.0 сая ам.доллар буюу 22.9 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1665.0 сая ам.доллар буюу 87 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 937.5 сая ам.доллар буюу 35.2 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1504.3 сая ам.доллар буюу 18 хувь, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 798.7 сая ам.доллар буюу 9.5 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 463.8 сая ам.доллар буюу 5.5 хувийг эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.7 хувь ногдож байна.


Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 43.2 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 39.6, Турк Улсад 17.3, Японд 11.6, БНСУ-д 9.4 хувь ногдож байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.


 



関連ニュース