Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-11-13 06:42:39

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. 2023 оны 11 дүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тойм.


Улаанбаатарт:

11 дүгээр сарын 13-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 13-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар Ёслол, хүндэтгэлийн танхимд хэвлэлийн хурал хийнэ.

11 дүгээр сарын 13-нд: ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд: Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн нээлт болно.

11 дүгээр сарын 13-нд: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Тогтвортой ноолуурын платформоос “Тогтвортой ноолуурын өдөр-2023” арга хэмжээг зохион байгуулна.

11 дүгээр сарын 13-нд: “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдааны гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно.

11 дүгээр сарын 14-нд: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд гардуулна.

11 дүгээр сарын 14-нд: Монгол бахархлын өдрийн нээлт Чингис хаан үндэсний музейд болно.

11 дүгээр сарын 14-нд: Чингис хаан үндэсний музей дэх Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөөний нээлт болно.


11 дүгээр сарын 14д: Мөнх тэнгэрийн бичиг-2023” үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд гарна.

11 дүгээр сарын 14-нд: Морин хуурын музейд “Жангар” туулийг хайлна.

11 дүгээр сарын 15-нд: Монголын үндэсний музейд “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” тусгай үзэсгэлэн нээгдэнэ.

11 дүгээр сарын 15-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 15-нд: Номын санч-мэдээллийн ажилтнуудын “Mongolian Library Update-2023 улсын X зөвлөгөөн Монгол Улсын Үндэсний номын санд болно.


11 дүгээр сарын 15, 16-нд: Уран хатгамалчдын улсын IV уралдаан Монголын үндэсний музейд зохион байгуулагдана.

11 дүгээр сарын 16-нд: ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан "Философи ба Уран зураг" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

11 дүгээр сарын 16, 17-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 17-нд: Уран хатгамалчдын анхдугаар чуулган Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 18, 19-нд: Б.Шаравын “Чингис хаан” дуурийг УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

11 дүгээр сарын 19-нд: “Болор цом-41 яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалт болно.

 

Орон нутагт:

11 дүгээр сарын 13-нд: Баянхонгор аймгийн музейд "Соёлын байгууллагын музейн 7 хоног"-ийн хүрээнд Хөгжимт драмын театрын үзэсгэлэнг нээнэ.

11 дүгээр сарын 16-нд: Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ аймгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага нэгдсэн хуралдаан, “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжил”, “Бизнесийн орчин, ногоон ажлын байр” салбар хуралдаан болно.

11 дүгээр сарын 16-нд: Төв аймгийн Баянцагаан суманд Аавуудын баяр хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

11 дүгээр сарын 17-нд: Төв аймагт “Миний нутаг-2023 аяны хаалт болно.

11 дүгээр сарын 16-17-нд: Дорнод аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалт болно.


11 дүгээр сарын 16-17-нд: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Соёлын бүтээлч үйлвэрлэл сургалт болно.

11 дүгээр сарын 17, 18-нд: Сэлэнгэ аймгийн төвд Брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын салбарын танилцуулга, Улс аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан тус тус болно.

11 дүгээр сарын 17-19-нд:  “Талын түмэн адуу” фестиваль ес дэх жилдээ Хэнтий аймгийн Батноров суманд болно.

11 дүгээр сарын 18, 19-нд: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит "Алтан гадас" одонт Хөгжимт драмын театрын 67 дахь удаагийн “Өвөл цагийн нээлт” болно. Нээлтийн хүрээнд "Урц хайсан ишиг" хүүхдийн драмын жүжиг, Ардын уран зохиолч Р.Шынайн "Бүргэд" драмын жүжиг /казах хэлээр/-үүдийг тавьж, театрын уран бүтээлчид урлагийн тоглолт хийнэ.

 

Хилийн чанадад:

11 дүгээр сарын 17-нд: Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэртэйгээр нээлтээ хийнэ. Уг жүжиг нь 12 дугаар сарын 2-ны өдрийг дуустал тус театрт тавигдах юм.

11 дүгээр сарын 18-нд: Япон улсын Токио хотын Ичигаяа Соёлын төвд Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монгол аялгуу” тоглолтоо толилуулна.

関連ニュース