ӨНӨӨДӨР: "Тогтвортой ноолуурын өдөр-2023" болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны арваннэгдүгээр
сарын 13 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр
сарын 13-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм.
09.00 цагт: ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд: Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн нээлт болно.
09.00 цагт: СТӨ-нд: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг
гүйцэтгэж буй Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнд шагнал гардуулах
ёслолын ажиллагаа болно. Утас: 9979-5099. 8912-5099.
10.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар Ёслол, хүндэтгэлийн танхимд хэвлэлийн хурал хийнэ.
10.30 цагт: Цус сэлбэлт
судлалын Үндэсний төвд:
Японы
ЖАЙКА байгууллагын төслийн хүрээнд Монгол Улсад эмнэлгийн
тусламж үйлчилгээний хүргэлтийг дроны тусламжтайгаар хийх боломжийг судлан, цус тээвэрлэх дроны нислэг үзүүлнэ. Утас: 9417-6466.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
- 11.00 цагт: Монгол
Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд болон ББСБ-уудын ашгийн талаар мэдээлнэ.
- 11.30 цагт: Нүүрсний хулгайн сонсгол, Ковидын төсвийн талаар иргэн Н.Энхзориг, Батхишиг нар мэдээлэл хийнэ.
13.30-17.00
цагт: “Шангри-Ла” зочид буудалд: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,
Монголын Тогтвортой ноолуурын платформоос “Тогтвортой ноолуурын өдөр-2023” үйл ажиллагаа зохион байгуулна.
13.00-14.00 цагт: Чингэлтэй дүүргиййн Эрүүл мэндийн төвд: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо “Вакцин” клубээс “Дархлаатай Монгол” үйл ажиллагааг Чингэлтэй дүүргиййн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулна. Утас: 99106-580, 8802-3206.
15.00 цагт: Uniq Event Hall-д: "Motive" хамтлагийн 15 жилийн ойд зориулсан "The Nigth with Motive" шоу тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно
17.00 цагт: УДБЭТ-т: "Соёлын бүтээлч сарын аян"-ы хүрээнд Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдааны гала тоглолт болно.