Монголын “Хүннү Эйр” компани БНХАУ-ын Хайнан чиглэлд тогтмол ниснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хувийн хэвшлийн, иргэний агаарын тээврийн “Хүннү
Эйр” компани ирэх сараас эхлэн БНХАУ-ын Хайнан чиглэлд
тогтмол нислэг үйлдэхээр боллоо.
Энэ талаар “Хүннү
Эйр” компанийн гүйцэтгэх захирал
П.Мөнхжаргал Хайнан арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаа болон холбогдох
албан тушаалтнуудтай хэлэлцээр хийж хоёр хотыг
холбосон нислэг үйлдэхээр тохиролцлоо.
Хайкоу Мейлан олон улсын нисэх онгоцны буудал нь одоогоор БНХАУ-ын орон нутгийн Бээжин, Шанхай, Гуанжоу,
Шенжэн, Ханжоу, Нанчан, Чэнду, Чунцин, Куньмин, Далянь, Шэньян, Жинань, Чиндао,
Сиань, Чанша, Ухань, Гуйлин, Вэнжоу, Жэнжоу, Нанин, Шиамэнь, Фучжоу, Нанжин,
Хөх хот, Гуян, Юнчэн, Чанчунь зэрэг 29
чиглэл, олон улсын хувьд Хонгконг,
Пномпень, Бангкок, Макао, Сингапур, Куала Лумпур, Сидней, Самоа, Лондон, Токио зэрэг 10 гаруй чиглэлийн нислэгт үйлчилгээ
үзүүлдэг аж.