Эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комисстой амжилттай хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-14 13:06:28

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/Эмэгтэйчүүдийн бизнесийг өргөжүүлэх олон улсын төсөлд Монголоос цахим шийдлийн 6 бизнес шалгараад байна.


“Эмэгтэйчүүдийн
бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалт өчигдөр МҮХАҮТ-д боллоо.





Ээжүүдэд туслах аутсорсинг үйлчилгээ бүхий Монголын 6 төсөл  шалгарчээ.


НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Эмэгтэй бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих сан (Women Entrepreneur Growth Fund)-гаас санхүүжүүлэн ГХЯ дэмжлэгтэй “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийг манай улсад “IWFCI Mongolia буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн Худалдаа, аж Үйлдвэрийн холбооны Монгол дахь салбар хэрэгжүүлээд байгаа юм. Дээрх тэтгэлэгт энэ онд технологийн 6 төсөл шалгарчээ. Үүнд:

  • Гар утасны аппликэйшн болон вэбсайт ашигласан сургалт, дугуйлангийн үйл ажиллагааны цогц системийн "Клаби" (Clubi),
  • Гэрэгэ ухаалаг ПОС-ын систем болон сошиал худалдаа, борлуулалтын вэб
  • сошиал худалдаа, борлуулалтын вэб  "Шопстаграм",
  • Гэрээ, баримт бичиг боловсруулах мэргэжлийн хуульчтай цахим "Айгэрээ" (iGeree) вэб,
  • Эмийн сангийн үйл ажиллагааны "Иклиник" (eClinic) систем,
  • Ээжүүдэд зайнаас туслах аутсорсинг үйлчилгээний "Момэйд" (Momade) аппликэйшн тус тус оржээ.


НҮБ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих буюу Баялгийн сангаас "Клаби", "Момэйд" зэрэг Монголын технологийн 6 компани шалгаран төсөл авч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих цахим шийдлийг амжилттай хэрэгжүүлээд байна.


Уулзалтаар дээрх төслүүдийн хэрэгжүүлэлтийн үр дүнг танилцуулж, тэтгэлэг авсан 6 байгууллага төсөл хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа. Уулзалтад "IWFCI Mongolia" байгууллагын урилгаар манай улсад ирээд буй НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Технологи, инновац, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Жонатан Уон болон Түншлэл хариуцсан захирал Сара Д'Анзео, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь захирал Ханнес А.Таракс нар оролцлоо.  


Зочдын сэтгэгдлийг сонсвол НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Технологи, инновац, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Жонатан Уон, Хөтөлбөрт хамрагдаж тэтгэлэг авсан төслүүд гайхалтай үр дүн, нөлөөллийг гаргаж чадлаа. Хэдийгээр манай байгууллагын эмэгтэйчүүдийн бизнесийн төслийг дэмждэг зорилтот улсын тоонд Монгол Улс ороогүй байгаа ч "IWFCI Mongolia" байгууллагын тууштай, хөдөлмөрч байдлыг харгалзан үзээд энэ удаа туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж үзсэн нь зөв шийдвэр боллоо. Бид хөтөлбөрөө Монголд ирэх онд үргэлжлүүлэх боломжтойг харж байна” гэв.


"IWFCI Mongolia" байгууллагын ерөнхийлөгч О.Байгаль, Бид эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийг Монголд анх удаа хэрэгжүүлж, шалгарсан 6 төсөлд 200 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлгийг олгон, сургалт менторинг, олон нийтийн танигдалт дээр нь дэмжин хамтран ажиллалаа. Тэтгэлэг авсан 6 төслийнхэн хоорондоо сайн баг болж ажиллаж чадлаа. Зөвхөн зорьж байсан технологийн шийдлээ хөгжүүлээд зогсолгүй, хамтын ажиллагаагаа өргөжүүлж харилцан үр шимээ хүртэж байгааг нь сайхан байлаа” гэлээ. Тодруулбал, "Clubi" болон "Momade" төслүүд хамтран өөрсдийн үйлчлүүлэгч нартаа маркетинг, борлуулалтын сургалт хийж, ICT expo-2023”-д оролцжээ


関連ニュース