ӨНӨӨДӨР: Өсвөр үеийн охидын чуулганыг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны аравдугаар сарын 11
/МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 11-ний лхагва гарагт болох зарим үйл
явдлын тойм:
11.00 цагт: Төрийн ордонд: Охидын эрхийг хамгаалах өдрөөр ЕБС-ийн ахлах ангийн 1000
охидыг оролцуулсан
“Өсвөр
үеийн охидын зүрх сэтгэлийн боловсрол, үе тэнгийн гадуурхалт” чуулган болно. Утас: 9988-5696.
11.00 цагт: “Мишээл Экспо” төвд: "Улаанбаатар-Гэрэл
зургийн долоо хоног" нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
-Засгийн газрын ээлжит
хуралдаан болно.
11.00 цагт: “IC
Park”-т: Монголын
урлаг, соёлын одод мод тарих "Модлог экспо-2023" арга хэмжээ болно.
“ЗМ”
сонины мэдээллийн төвд:
11.30 цагт: АН-ын удирдлага Л.Гантөмөр, С.Баярцогт нарын
талаар БЗД-ын АН-ын тэргүүлэгчид мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачид, ТҮЦ-ээр
амь зуугчдын холбооноос мэдээлэл хийнэ.
11.30 цагт: БНСУ-д
монгол хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн талаар Солонгос улсад амьдарч буй ээжүүд
"Хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-ийн гадаа хэвлэлийн бага хурал хийнэ.
-“Шангри-Ла” зочид
бууудалд: “Mining week-2023” чуулга уулзалт 3 дахь өдрөө үргэлжилнэ.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос энэ сарын
23-24-нд зохион байгуулах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэд, ХМХ-ийн
төлөөллийн хүсэлтийг 10-р сарын 9-11-нд 09.00-17.30 цагт хүртэл хүлээн авч
байна.