Улаанбаатарт 10-12 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-09-21 08:16:32

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун , төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгтйн нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

 Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

関連ニュース
コメント