Элчин сайд Л.Баттулга итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-14 17:47:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга энэ сарын 14-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд ноён Абдулазиз Камиловт итгэмжлэх жуух бичгээ барив.


Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Л.Баттулга Гадаад хэргийн сайд ноён Абдулазиз Камиловтой уулзаж, Монгол-Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон олон талт харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Мөн үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжиллаа.

関連ニュース