Меркель "TIME" сэтгүүлийн "оны хүн"-ээр тодров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-10 09:03:36

ВАШИГТОН. /NHK/. Европ дахь дүрвэгсдийн хямралыг зохицуулахад гол үүрэгтэй оролцож байгаа Германы Канцлер Ангела Меркелийн гавьяаг үнэлж, АНУ-ын “TIME” сэтгүүл түүнийг “оны хүн”-ээр тодруулжээ.

“TIME” сэтгүүл нь 1927 оноос хойш “оны хүн”-ийг тодруулж ирсэн байна.

Урьдчилсан нөхцөл болгож хэмнэлтийн хатуу арга хэмжээ авч, бэлэн мөнгөний гачигдалд орсон Грекийг хүнд байдлаас гаргасан Меркелийн шийдвэрийг “TIME” сэтгүүл сайшаажээ.

Меркель дотоод, гадаадын олон шүүмжлэлтэй нүүр тулсан хэдий ч Ойрхи Дорнод болон бусад газраас ирсэн дүрвэгч, цагаачдыг хаалгаа дэлгэн угтан авсныг сэтгүүлд онцолсон байна.

Германы агуу их хүчийг устган сүйтгэхэд бус хайрлан хамгаалахад хэрхэн ашиглаж болохыг харуулсан хүнлэг, өгөөмөр, хүлээцтэй зан чанарыг Меркель гаргасан гэж “TIME” сэтгүүлийн хариуцлагатай редактор бичжээ.

Д.Нямтулга

 

相关新闻