Хангайн уулархаг нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогтын хангай, Шаргалжуут тосгонд өнөөдөр энэ намрын анхны цас орлоо. Мөн урьд шөнөөс хангайн уулархаг, Алтайн салбар уулсын нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч, цочир хүйтэрсэн байна. Хүйтрэл энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ сарын 10-наас цаг агаар бага зэрэг дулаарах аж.
Мөн өнөөдөр хээр тал болон говийн нутгаар 14-16м/с, зарим үед 18-20м/с, хангайн уулархаг нутгаар 12-14м/с хүрч шороон шуурга шуурч байна.
Энэ сарын 10-нд хангайн уулархаг нутгаар бага хур тунадас орох бол салхи говь, хээр талын нутгаар баруунаас 12-14м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с байна.
Энэ сарын 06, 07-нд сэрүүсч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, Гурванбулагийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус байх юм байна. Харин Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Б.Мөнхзул