Мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажил 24.3 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Дэлгэрэх Хөвсгөл, Хатанбулаг суманд наймдугаар сарын дундуур гарсан бог малын мялзан өвчний голомтыг устгах, урьдчилан сэргийлэх, вакцинжуулах ажил үргэлжилж байна.
Нийт 26 өрхийн 15053 толгой малын 671 нь өвчилсөн бөгөөд 152 малыг тусгаарлажээ. Давхардсан тоогоор 84 хашаа хороо, 58 уст цэг, 52, 56850 орчим мянга орчиж квадрат талбайг ариутгаад байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Мялзан өвчнөөс сэргийлэхээр аймгийн хэмжээнд 2.3 сая тун вакциныг татан авч 2.2 сая толгой малд вакцин хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 24.3 хувьтай байгаа аж.
Наймдугаар сарын 28-ны байдлаар Дэлгэрэх сумын хорио цээрийн дэглэмийг татан буулгасан бол Хатанбулаг, Хөвсгөл суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж буй. Гоц халдварт мялзан өвчин гарсантай холбогдуулж Дорноговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Хатанбулаг сумын ЗДТГ-ын багийн дарга, холбогдох төрийн алба хаагчдын амралт хуваарийг зохицуулан ажилд нь татан оруулах, дээрх сумдад хийгдэж байгаа малын вакцинжуулах ажлыг шуурхайлах, хариуцлага алдсан малчин, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, сумдын Засаг дарга нарт аймгийн Онцгой комиссын албан даалгавар хүргүүлэх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, мал амьтны гоц халдварт мялзан төст өвчин гарсан сумдад хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлийг хүргүүлжээ.

Х.Эрдэнэбулган