Жиү жицүгийн тамирчин Ц.Удвал Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Индонез улсад энэ өдрүүдэд болж байгаа Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдөр Монголын Жиү жицүгийн баг тамирчдаас 5 тамирчин дэвжээнд гарч барилдсанаас эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч сорьсон Цогхүүгийн Удвал шигшээ барилдаанд туналаа.
Тэрбээр эхний тойрогт Нгүен Ди Хуонг ялсан бол хоёрдугаар тойрогт АНЭУ-ын тамирчин Алшамси Хессаг 3:0-ээр хожсон юм. Орон нутгийн цагаар 14:08-аас БНСУ-ын тамирчин Сунь Киратай барилдаж 5:0-ээр хожигдлоо.
Тэрбээр хүрэл медалийн төлөө орон нутгийн цагаар 16:08-д Индонез улсын тамирчин Жулиа Симонетой хүч үзэхээр боллоо.
Д.Өлзий