Азийн наадамд оролцож буй бадминтоны тамирчид Непал, Индонезийн багт хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадамд оролцож байгаа Монголын бадминтоны тамирчдаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Мөнхбатын Батдаваа, Макаогийн тамирчин Пуи Панг Фонгтой тоглож 1:2-оор хожигдов.
Мөн эрэгтэй хосын төрөлд Энхбатын Сумъяасүрэн, Гомбодоржийн Тэмүүлэн нар Непалын багт 0:2-оор ялагдсан бол Бямбажавын Хувьтөгөлдөр, Мөнхбатын Батдаваа нар Индонезийн багт мөн л 0:2-оор хожигдлоо.
Энэ өдөр манай улсын эмэгтэй сагсанбөмбөгийн бөмбөгийн баг Тайландын багтай тоглож 39:62 гэсэн оноогоор хожигдлоо.
Д.Өлзий