Таеквондоч Н.Ачитхүү Риогийн олимпийн аварга Иорданы тамирчинд ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-23 13:49:29

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын таеквондогийн 68 кг-д /эрэгтэй/ хүчээ сорьсон ОУХМ Н.Ачитхүү Риогийн олимпийн аваргад гурван оноогоор хожигдлоо.



Түүний эхний учраа Пакистаны таеквондоч Мухаммад Икбалтай хүч үзэж 25:45-аар ялсан юм. Харин хэсгийн шигшээ тоглолтонд Иорданы таеквондоч олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Абугхауш Ахмадтай тоглож гуравхан оноогоор буюу 15:12-оор ялагдлаа.



Өнөөдөр манай баг тамирчид усанд сэлэлт, байт харваа, скуаш, спорт авиралт, гольф, боулинг, дугуй, бадминтон, сагсанбөмбөг /эмэгтэй/-ийн тэмцээнүүдэд өрсөлдөж байгаа юм.

Скуашийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн манай тамирчин Б.Даваасүрэн Катарын тамирчин Ал Тамими Абдуллад, Б.Энхболд Катарын тамирчин  Амжад Сяаедад тус тус 0:3-аар хожигдлоо.

 

Д.Өлзий

相关新闻