Багийн тариаланчид ургац арвин байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төгрөг сумын Мазар багт энэ жил ургац арвин байна. Газар тариалангийн 34 га талбайд 150 гаруй тариаланч төмс, хүнсний ногоо, хүлэмжийн нарийн ногоо тариалан аймгийнхаа хүн амын хэрэгцээг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангаж байгаа юм.
Тус тариалангийн бүсэд 1980 оноос үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2001 онд услалтын системийг ашиглалтад оруулан өргөжүүлж, сүүлийн жилүүдэд цагаан будаа, артишок, эрдэнэшиш зэрэг нарийн ногоо, жимс жимсгэнийг туршилтаар тарьж ургуулж байна.
Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалж зэрлэг ногоо их хэмжээгээр урган хүнсний ногооны үржил шимийг булаацалдаж байгаа талаар тариаланчид хэлж байлаа. Мөн аймгийн хэмжээнд үер буух, мөндөр цохих асуудал багагүй байгаа ч Мазарын бүс нутагт ээлтэй байгааг тэд хэлж байв.

Б.Батчимэг