Ирэх онд орлого, зарлагыг 54,3 тэрбум төгрөг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 15 дугаар хуралдаанаар Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2016 оны төсвийн орлого, зарлагыг 54,3 тэрбум төгрөгөөр баталлаа.
Энэхүү хуралдаанаар Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн саналыг АИТХ-ын тэргүүлэгчид болон намын бүлгүүдээр хэлэлцүүлэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 15 дугаар худалдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийг 58,3 тэр бум төгрөгөөр, 2015 оны төсвийн тодотголын орлого, зарлагыг 53,3 тэр бум төгрөгөөр, 2016 оны төсвийн орлого, зарлагыг 54,3 тэр бум төгрөгөөр тус тус баталлаа.
О.Буянхишиг