“Хараацай” цэцэрлэгийнхэн уран гимнастикийн аваргаар тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 20:36:05

Дорноговь аймгийн ЭМГ, БСГ хамтран бага насны хүүхдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, гоо зүйн мэдлэг олгох зорилгоор аймгийн аварга шалгаруулах “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээнийг Сайншанд суманд зохион байгууллаа.

Тэмцээнд Сайншанд сумын долоон цэцэрлэгийн долоон багийн 140 тамирчин хүүхдүүд оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөсСайншанд сумын Төмөр замын харьяа “Хараацай” цэцэрлэгийн баг 8.8 оноогоор тэргүүлж 2015 оны цомын эзэн боллоо. Удаах байрт Сайншанд сумын  хоёрдугаар цэцэрлэг 8.2 оноогоор, гутгаар байрт Сайншанд сумын  гурав, тавдугаар цэцэрлэг 8/7,9 оноогоор тус тус  шалгарч өргөмжлөл, медиалаар шагнуулав. Тэмцээнд оролцсон хүүхдүүдэд “Голомт”, “Капитрон” банк, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл гарын бэлэг гардууллаа.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻