9000 гаруй га атаршсан газрыг ашиглалтад оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар энэ онд 9350 га тариалангийн атаршсан газрыг шинээр ашиглалтад оруулжээ.
Тус талбайдаа үр тариа 26306 га-д тариалж 9588,7 тн, улаанбуудай 24862 га-д тариалж 9246,4 тн, арвай 508 га-д тариалж 42,5 тн, овъёос 676 га-д тариалж 299 тн, рапс 2901 га-д тариалж 434,5 тн, төмс 326,4 га-д тариалж 4204,4 тн, хүнсний ногоо 169,2 га-д тариалж 2543,4 тн тус тус хураан авчээ.
Мөн уриншийн боловсруулалтыг 20150 га-д хийхээс 24000 мянган га-д хийж төлөвлөгөөг 119,1 хувиар биелүүлжээ.
Аймгийн хэмжээгээр газар тариалангийн 90,7 мянган га эргэлтийн талбайтай ба газар тариалангийн 51 аж ахуйн нэгж, иргэд 72.1 мянган га буюу 79.5 хувийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд 20.0-24.0 мянган га талбайд тариалалт, уриншийн боловсруулалт хийж байгаа нь нийт эзэмшиж байгаа талбайнхаа 66.3 хувийг ашиглаж байгаа аж.
О.Буянхишиг