Улсын цолтой хүчит бөхчүүдийн тойргийн барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-12 22:13:15
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, спортыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин Монгол” наадмын “Үндэсний cпортын VI их наадам”-ын үндэсний бөхийн барилдааны шилдгүүд тодорлоо.

Үндэсний бөхийн барилаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 120 бөх хүч үзэн барилдаж байгаагаас 21 нь улсын цолтой байна. Тухайлбал, улсын арслан П.Бүрэнтөгс, Харцага М.Бадарч нарыг дурьдаж болох юм. “Үндэсний спортын YI их наадам”-ын дүрмийн дагуу улс, аймгийн цолоор ангилан тойргоор барилдууллаа.
Уг барилдааны улсын цолтой хүчит бөхийн барилаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэн, Сэлэнгэ аймгийн хаъяат улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэж, Төв аймгийн харъяат улсын начин Г.Ганжад гутгаар байранд орлоо.

Харин аймгийн цолтой хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж, Говьсүмбэр аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэв. Харин Ховд аймгийн харцага Б.Сосорбарам гуравт оржээ.
Д.Болор-Эрдэнэ
相关新闻