Хана болон Хасаа харвааны шилдэг эмэгтэй харваачид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-12 21:47:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин Монгол- 2018” наадмын хүрээнд зохион буй “Үндэсний спортын VI их наадам”-ын Хана болон Хасаа харвааны эмэгтэй мэргэн харваачид тодорлоо.

Сурын харваанд 21 аймаг, 9 дүүргийн 580 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос хана харвааны төрөлд Увс аймгийн уугуул Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаа тэргүүлжээ. Харин удаахь байранд Орхон аймгийн Монгол Улсын гоц харваач Э.Заяа, гутгаар байранд Говьсүмбэр аймгийн уугуул залуу харваач Х.Мөнхзолбоо нар тус тус шалгарсэн байна.

Мөн Хасаа харвааны төрөлд Өмнөговь аймгийн уугуул спортын мастер, аймгийн мэргэн Б.Бямбаа тэргүүлсэн  бол Налайх дүүргийн харьяат, гарамгай харваач Ч.Гандаваа, гутгаар байранд Өмнөговь аймгийн уугуул Спортын мастер Г.Энхмандах нар шалгарсан байна.

Багийн нийлбэр дүнгээр эмэгтэй сурын харвааны нэгдүгээр байрыг Өмнөговь аймгийн харваач Б.Бямбаа, хоёрдугаар байрыг Орхон аймгийн Монгол Улсын гоц харваач Э.Заяа, гутгаар байр Увс аймгийн уугуул Монгол Улсын Даян мэргэн Д.Норжмаа нар эзэлжээ.
У.Түвшинбаяр
相关新闻