Морьт сурын харваанд 70 тамирчин цэц мэргэнээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-12 13:27:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин Монгол 2018” наадмын хүрээнд зохион байгуулж буй “Үндэсний спортын их наадам”-ын Морьт сурын харвааны тэмцээн үргэлжилж байна.
Энэхүү тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 20 багийн 70 тамирчин оролцож байна.  Үүнээс насанд хүрээгүй хүүхэд гурав, эмэгтэй дөрөв, эрэгтэй 63 гурван тамирчин оролцож байна. Эдгээр тамирчид чигээрээ угтуулж харвах, зэрэгцэж харвах, эргэж харвах, үндсэн бай, гүзээ харвах гэсэн таван төрлөөр цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс шилдэг арван тамирчинг шалгаруулах юм.
Наадмын үеэр “Морин сур харваа” холбооны дэд тэргүүн Д.Болдбаатар, “Монгол морьт сурвааны холбоо байгуулагдаад 10 жил болж байна. Энэхүү төрлийн харваа олон улсад ихээхэн хөгжиж байгаа. Тухайлбал Солонгос, Япон, АНУ, Унгар гэх мэт улс оронд дэлгэрч байна. Манай харваачид олон улсын тэмцээн уралдаанд сүүлийн 3 жил тэргүүн байрыг эзэлж ирсэн" гэлээ.
Д.Болор-Эрдэнэ
 
相关新闻