Б.Гангаамаа: К2 оргил миний олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл байлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын нийт 8611 метрийн оргилд амжилттай гарч эх орондоо ирсэн юм. Тэрбээр өнөөдөр эх орон, ард түмэнтэйгээ уулзаж К2 ууланд авирахад тохиолдсон адал явдлаасаа хуваалцаж мэдээлэл хийлээ.
“Авиралт маань үнэхээр олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл байлаа. 2005 онд Эверестэд анхны Монгол хүн гарсан тэр цагаас хойш дараагийн оргил К2 гэдэг дэлхийн спорт авиралтын хаан уул гэдэг ууланд мөрөөдөж ирсэн. Монголчууд гурав дахь удаагаа оролдлого хийсээр К2 уул Монголынх боллоо. Энэ бол дэлхийн уулчдын маш том сорилт гэж үздэг. Олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэл хангаж, судалж хийдэг том авиралт” гэдгийг тэрбээо тодотгож байлаа. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон дараах асуултад хариулт өгөв.
-Аяллаа амжилттай өндөрлөсөн танд юуны түрүүнд баяр хүргэе. К2 уулын талаар мэдээлэл өгнө үү?
-“Хоёр сар гаруй өмнө амжилттай явж ирээд та бүхэнтэйгээ хөөрөлдөх болно” гээд явж байсан бол өнөөдөр ингээд уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна. К2 уулын авиралт бол жилд нэг удаа болдог, дэлхийн уулчдын хүсэл мөрөөдөл болсон оргил. Энэ жил урьд жилүүдээс илүү сайхан жил байлаа. 1954 оноос өнөөдрийг хүртэл 60 гаруй жилийн хугацаанд К2 уулын оргилд 337 хүн гарсан гэсэн статистик мэдээ бий. Түүнээс 2012, 2018 онд хамгийн олон хүн оргилд гарсан гэж экспедицийн удирдагч хэлж байсан.
-К2 уулын оргилд авирах нийт хичнээн багийн уулчид цуглав. Танай багт хэдэн орны уулчид багтсан бэ?
-К2 уулын оргилд гарах уулчид 4 экспедицид хуваагдсан. Манай багт Японы 2, Хятадын 2, Монгол, Швейцарь, Бельги, Мексик, Ирланд, Непалаас тус бүр нэг нийт 8 орны 10 уулчин, шелпа /хөтөч/ нартайгаа нийт 40 гаруй хүн байсан. Хоёр дахь том баг бол АНУ-ын олон улсын баг 10 авирагч, шелпа нартайгаа 30-аад хүнтэй баг, Японы 9 хүний бүрэлдэхүүнтэй баг байлаа. Хоёр жижиг багийн нэг нь гурван хүний бүрэлдэхүүнтэй Канадын баг, нөгөөх нь Араб, Японы хамтарсан баг байв. Мөн К2 оргилд авираад цанаар буух Польшийн ах дүү хоёрын баг энэ жил цуглалаа. Хамгийн сонирхолтой нь авиралтын дараа бүгд бууж ирээд анхдагч гэдгээ мэдсэн. К2 ууланд гарсан Латин Америк, Швейцарь, Бельги, Ирланд, Монгол гээд таван анхдагч манай багаас төрлөө.

-Энэ ууланд аль улсаас хамгийн их уулчин гарсан байдаг вэ?
-Япон улсаас хамгийн их уулчид К2 оргилд гарсан юм билээ. Сая нийт есөн япон хүн гарсан. Нэг нь авиралтын явцад нас барсан. Япон хүмүүс маш их оролдлого хийдэг. Ер нь аль ч ууланд очдог юм билээ. Мөн Пакистан улсын уулчид нилээд том амжилт үзүүлсэн. 2013 оноос хойш маш их дэвшил гарсан байна лээ. Учир нь К2 оргилд Пакистанчууд хэзээ ч олс тавьдаггүй байсан.
-Авиралтын үед таны биеийн байдал болон цаг агаарын байдал ямар байсан бэ?
-Биеийн байдал ер нь их сайн байсан. Өндөр авалтын үед ч ямар нэгэн асуудал гараагүй. Харин ханиалгаж байсан. Энэ нь бүх хүмүүстэй адилхан байсан болохоор том бэрхшээл биш. Магадгүй сэтгэл зүй, бие бэлтгэл сайн хангагдсантай холбоотой байх гэж бодож байна. Энэ жил урьд урьднаас илүү нэг өдөр 31 хүн оргилд гарч рекорд амжилт тогтоосон. Хэзээ ч К2 ууланд ийм олноороо оргилд гарч байгаагүй. 2012 онд 28 уулчин гарсан юм билээ. Энэ жил 31 хүн болж өссөн. Авиралт эхлэхэд цаг агаар муудсан. Дөрөвдүгээр кэмпээс дээш зам тавигдах боломжгүй боллоо гээд биднийг гуравдугаар кемпэд түр амрахыг зөвлөсөн. “Лонхны хүзүү” гэх хэсэгт олс тавих боломжгүй болсон. Тэр хэсэгт олсгүй авирах ямар ч боломжгүй болсон тул буух дохио өгсөн. Энэ надад маш харамсалтай байсан. Уулчид буухаар ачаагаа бэлтгэчихээд байхад манай багийн ахлагч дөрөвдүгээр кэмп ороод байдлыг мэдэхээр явсан. Бууж ирээд оргил руу явах шийдвэр гаргасан. Тэгэхдээ надаас “Гангаамаа чи буух уу, оргил руу явах уу” гэж хамгийн түрүүнд асуухад “Би буухгүй. Оргилд нь гармаар байна” гэж хэлсэн. Тэгээд буух гэж байсан бүх уулчдыг болиулаад авиралт үргэлжилсэн дээ.
-К2 ууланд нийт хэдэн эмэгтэй тамирчин гарсан байдаг юм бол?
-К2 ууланд өмнө нь 18 эмэгтэй уулчин гарсан байдаг. Энэ жил зургаан эмэгтэй тамирчин гарсан. Ингээд нийт 20 гаруй эмэгтэй тамирчин гарсан байна. Тэднээс зургаа, долоо нь нас барсан байдаг юм билээ. Тийм болохоор К2 уул эмэгтэйчүүдэд халтай гэх яриа нэг хэсэг гарсан байсан. Гэхдээ монголчуудад бол ээлтэй хандсан гэж бодож байна.
-Таны хувьд өмнө нь 2013 онд оролдлого хийж байсан. Энэ удаа К2 руу явлаа гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бол?
-2013 онд К2 ууланд авирч ирсний дараа ээж, ах дүү нар маань маш их санаа зовчихсон ээж маань уйлаад “Дахиж явахгүй шүү чи” хэмээсэн. Би “Дахиж явахгүй” гэсэн ч дотроо “Явна аа” гэж бодож л байсан. Ээж минь 2016 онд бурханы оронд одсон учраас энэ удаагийн авиралтыг үзэж чадсангүй. Сая явахдаа ах, дүү хамаатан садандаа онгоцонд суугаад нисэх хүртлээ хэлээгүй. Яг явахдаа “2013 онд явсан газар руугаа дахиад явлаа” гэсэн. Нэгэнт бүх зүйл төлөвлөгдсөн тул ах, дүүс минь яаж ч чадахгүй явуулсан даа.

-Ууланд авирахад санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Тамирчин хүн арын албагүйгээр, ивээн тэтгэлэггүйгээр амжилт гаргаж чаддаггүй. Тамирчин хүн бэлтгэлээ л хийх ёстой. Гэтэл тамирчин хүний амжилтын ард олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Миний бүх амжилтын ард бат зогсдог Биеийн тамир, спортын газрын хамт олондоо баярлалаа. Мөн Уулын холбоод байна. Тухайн спортын холбоод, гэр бүл, найз нөхөд, ивээн тэтгэгч нар миний ард зогсож байсан. Энэ удаагийн авиралтад гар сунган тусалсан Ц.Баатарсайхан тэргүүтэй “Таван Богд Групп”-ын хамт олонд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлмээр байна.
-Дараагийнхаа төлөвлөгөөг сонирхуулбал?
-Дэлхийн 8000 м-тэй 14 оргилыг их 8000, бага 8000 оргил гэж ангилдаг юм байна. Их 8000-д топ таван оргил багтдаг. Уулчид их 8000-д авирах зорилго тавьдаг юм байна. Үлдсэнийг нь жижиг найман оргил гэдэг. Сая К2-т авираад буусны дараа гадны уулчид “Хүнд, хэцүү гэдэг хоёр оргилыг чи давчихлаа. 14 оргил өөд зүтгэх үү” гэж асууж байсан. Тэгэхэд нь “14 хол байна. Харин их 8000 ихэд сонирхолтой байна” хэмээсэн. Гэхдээ хэлж мэдэхгүй байна. Дараагийн төлөвлөгөөг зарлахад хараахан бэлэн биш байна.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр