МУГТ Б.Гангаамаа батламжаа гарджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-08-02 11:15:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авирсан МУГТ Б.Гангаамаа  Пакистаны УУлын клубээс тус ууланд авиралт хийснийг гэрчлэх батламжаа гардан авчээ.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд  31 уулчны хамт авиралт хийж, хамгийн олон хүн авирсан дээд амжилт тогтоосон юм. Мөн тэрбээр К2 уулын оргилд хөл тавьсан анхны монгол хүн болсон билээ.



Тэрбээр энэ сарын 04-ны өдөр эх орондоо ирнэ.
Ж.Болор

相关新闻