Үерт айлын гэр, хороо малтайгаа урссан гэх дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутагт нэг айлын 1600 орчим мал үерт урссан гэх дуудлага өглөөний 9 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Энэ талаар тодруулахад Онцгой байдлын газрын жижүүрийн өгсөн мэдээллээр тус газрын аврагчид эхний дуудлага буюу жуулчинтай дөрвөн фургон машин Дүнгэнээгийн аманд үерт урссан мэдээллийн дагуу өглөөний 6 цагт гараад авто машинуудыг үерээс гаргажээ. Тэнд хүн аюулд өртөөгүй байна. Аврагчид уг дуудлагаасаа ирээд 11 цаг 20 минутын үед мал урссан гэх дуудлагад явжээ. Аймгийн төвөөс 70 км орчимд хоёр амбаар, нэг гэр, хороо бууц, 1600 орчим малын хамт үерт урслаа гэх мэдээллийн дагуу явсан аврагчдаас одоогоор ямар нэг мэдээ ирээгүй байна.
Мөн Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун сумд руу гарсан авто замыг хааж цагдаагийн пост гараад байна. Үер ус татрах, замын эвдрэл хэр байгааг харгалзан байж зам нээх ажээ.

Д.Мишигсүрэн