Иргэддээ ойртсон үйлчилгээг үзүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 10:10:39

Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн иргэддээ ойртсон үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Тэд өөрийн байранд цахим машин суурилуулснаар иргэний үнэмлэх болон хурууныхаа хээг уншуулснаар Нийгмийн даатгалтай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн тухай тус хэлтсийн дарга Г.Саран мэдээлэв. Тухайлбал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэх хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн 2006-2015 оны лавлагаа, ажил олгогчийн лавлагаа, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст гаргадаг лавлагаа зэрэг багтаж байна. Даатгуулагчид цаг зав хэмнэсэн цахим үйлчилгээг авснаар лавлагааны үнэ 1000 төгрөг төлөх гэнэ.

Б.Туяа

相关新闻