МУЗН үерт өрсөн 187 өрхөд мөнгөн болон багцын тусламж үзүүлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс үерт өртсөн Ховд аймгийн Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын 4 өрх, Чандмань сумын 7 өрх, нийт 187 айл өрхөд мөнгөн болон багцийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Ховд аймгийн Улаан Загалмай Хороо, аймгийн Онцгой комиссын хамтарсан баг үерт өртсөн айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах судалгааг гаргах зорилгоор Жаргалант сумын багуудад ажилласан юм. Хамтарсан баг үерийн нөхцөл байдлын болон үерийн усанд автсан айл өрхүүдийн хэрэгцээний үнэлгээ, судалгаа хийлээ. Судалгааны дүнг үндэслэн дээрх хэмжээний тусламж үзүүлэхээр шийджээ.

А.Бямбасүрэн