ХОВД: Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ борлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-15 10:26:06

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-Ховдод үйлдвэрлэв”  үзэсгэлэн худалдааг хоёр өдөр зохион байгууллаа.

Үүнд 11 сумын 70 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршооны төлөөлөл оролцож, хүнсний ногоо, цагаан идээ, гар, урлал, модон эдлэл зэрэг 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчилсан юм. Мөн эдгээр бүтээгдэхүүнээс борлуулж, 80  сая гаруй төгрөгийн орлого бүрдүүлжээ. 

Үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд нэг цэгээс хүргэх боломж олгосноороо давуу талтай.

Энэ үeэр шилдэг 10 оролцогчийг тодрууллаа. Зохион байгуулалттай сумаар Ховд аймгийн Жаргалант сумынхан шалгарчээ. Харин шилдэг хоршоогоор Ивээлт таван эрдэнэ хоршооны хамт олон шалгарлаа.

Дээрх үзэсгэлэн худалдааг энэ сарын 13, 14-нд зохион байгуулахад Ховд аймгийн ЗДТГ,  Хүнс хөдөө аж ахуйн газар, Төрийн банкны Ховд салбар хамтран ажилласан юм. 



相关新闻