Гуяан хотын төлөөлөгчид Дундговь аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-07-20 16:46:38
Дундговь /МОНЦАМЭ/. БНСУ-ын Гуяан хотын Хот цэцэрлэгжүүлэлтийн газрын удирдлагууд, “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын төлөөлөл энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Дундговь аймагт зочиллоо. 

Дундговь аймгийн удирдлагууд Гуяан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан төслийн чиг хандлага, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.  Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун “Манай аймагт Гуяан төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Бид аймгийн төвд ногоон байгууламж байгуулах ажлыг төлөвлөж байгаа. Энд Гуяан хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулах боломжтой юм.  Мөн цаашдаа хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн, бэхжүүлж бусад салбарт хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн онцлов.
Цөлжилтийг сааруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор БНСУ-ын Гуяан хот, Мандалговь хот 2009 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 10 жилийн хугацаанд 100 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх онд хоёр хотын хамтын ажиллагааны 10 жил болох юм. Одоогоор хамтын ажиллагааны хүрээнд 74,8 га талбайд мод, сөөг тарьж төгөл байгуулсан нь 68 орчим хувнь ургаж байгаа аээ.
24 хүний бүрэлдэхүүнтэй тус хотын гадаад дахь дадлагажигч баг “Гуяан төгөл” ойжуулалтын талбайн ажил болон Дундговь аймагтай танилцах аялал хийжээ.
Мөн зочид Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр болон “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлчид уламжлалт өв соёлоо харуулсан урлагийн тоглолтоо толилууллаа.
 
Б.Ундармаа
相关新闻