УЗН-ийн гамшгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Гамшгийн менежментийн хөтөлбөр”-ийн ажилтан П.Амарзаяа, Хяналт үнэлгээ хариуцсан ажилтан О.Номин нар үерийн нөхцөл байдлын үнэлгээ, үерийн усанд автсан айл өрхүүдийн хэрэгцээний үнэлгээ хийх зорилгоор энэ оны 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Гамшгийн менежментийн хөтөлбөр”-ийн ажилтнуудыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн Улаан Загалмай хорооны дарга Б.Одонпүрэв нар хүлээн авч аймгийн үерийн үеэр авсан арга хэмжээ нөхцөл байдлыг танилцуулав. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хүлээн авч уулзаж, энэ оны 7 дугаар сарын 03-05-ны өдөр орсон борооны улмаас Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэрт үер бууж, үерийн далан задарч айл өрхүүд усанд автсан талаар, тухайн үед аймгийн Онцгой комиссын авч хэрэгжүүлсэн шуурхай арга хэмжээ, шийдвэр, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

А.Бямбасүрэн