Буянт голын усны түвшин 20-40 см-ээр нэмэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-19 10:50:07
Ховд/МОНЦАМЭ/Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Буянт голын усны түвшин 20 -40 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрээд байна. Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр цаашид ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг сэрэмжлүүлж байна.
Буянт  голын эрэг хавиар буусан айл өрхүүд сонор сэрэмжтэй байж, өндөрлөг газарт бууж өөрийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг гэнэтийн үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас анхаарууллаа. Мөн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ариунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Буянт голын ойролцоо, голын эрэг дагуу  буусан айл өрхөөр орж ард иргэдтэй биечлэн уулзаж Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг хүргэж ажиллав.  

А.Бямбасүрэн
相关新闻