“Торгоны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-18 12:19:38
Архангай /МОНЦАМЭ/. “Оюунлаг Архангайнхан” эрдэм-шашин, соёл урлагийн арга хэмжээний нэг болох “Торгоны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өглөө 09.00 цагт “Майдар сан”-гийн жуулчны баазад эхэллээ. “Торгоны зам” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулагдаж байгаа юм. Тус хуралд 12 орны 40 гаруй эрдэмтэд оролцож байна.



“Торгоны зам” нь манай тооллын өмнөх 115 оноос XIII зууныг хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан бөгөөд уг замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй. Харин бүхэл бүтэн соёл, шинжлэх ухаан, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү чиглэн “зорчиж” байсан нь дэлхийн болон Монголын түүхнээ бичигдсэн байдаг. Дээрх эрдэмтэд, судлаачид нүүдэлчдийн уламжлал, түүх, соёл, зан заншлыг өнөөгийн өндөрлөгөөс дүгнэн хэлэлцэж, орон нутгийн хөгжил, бодлогод үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлсэн үгэндээ онцоллоо.

Б.Гэрэлт-Од
相关新闻