Зээл авсан хүний тоо нэмэгдсэн ч олгосон зээлийн хэмжээ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-17 14:17:47
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Он гарсаар Орхон аймаг дахь арилжааны банкууд 161.2 тэрбум төгрөгийн зээлийг 37.8 мянган иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Энэ нь өмнөх оныхоос зээл авагчдын тоо 12.8 хувиар нэмэгдэж, олгосон зээлийн хэмжээ 34.2 хувиар буурсан гэж Монголбанкнаас мэдээллээ.

Түүнчлэн иргэдийн хувийн мөнгөн хадгаламж 225.4 тэрбум төгрөгт хүрч, аймгийн нэг хүнд дунджаар 2 сая 217 мянга 208 төгрөг, нэг хадгаламж эзэмшигчид 2 сая 24 мянга 883 төгрөгийн хадгаламж ноогдож байна. Банкуудын төгрөгийн хугацаагүй хадгаламжийн сарын хүү 0.43-0.6 хувь, хугацаатай хадгаламжийн сарын хүү 0.6-1.38 хувь  байна. Тус аймагт арилжааны 17 орчим банк үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻