Тарагт “Хүүхдэд ээлтэй сум” болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тарагт сум “Хүүхдэд ээлтэй сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сумын ИТХ-аас дөрвөн бүлэг бүхий хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа ба Хүүхдийн чуулган, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөрлөг, Олон Улсын охидын өдөр зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулжээ.
Мөн албан байгууллагуудын дэргэд “Гэр бүлийн зөвлөл”, “Хүүхдийн элч”-ийг байгуулан ажиллуулж, хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Тухайлбал, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх, өрх гэр – хүүхдийн оролцоог нийгэмд нэмэгдүүлэх талаар санал хсүэлтүүдийг орон нутгийн бодлого шийдвэрт тусган ажиллаж байгаа аж.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин, хурдан морь унаач зэрэг долоон төрлөөр хүүхдийн судалгааг хийж байна.

Б.Батчимэг