Он гарсаар Орхон аймагт 1055 ажлын байр бий болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Статистикийн хэлтэс энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Он гарснаар Орхон аймагт 1055 ажлын байр бий болсны 53.3 хувь нь шинэ ажлын байр ажээ. Тодруулбал, боловсруулах болон худалдааны салбарт шинэ ажлын байр гарсан байна.
Эхний зургаан сарын байдлаар 908 хүн шилжин явж 1248 хүн шилжин иржээ. Шилжин ирэгсдийн 29.6 хувь нь Улаанбаатар хот, 22.9 хувь нь Булган, 8.9 хувь нь Сэлэнгэ аймгаас ирсэн бөгөөд Орхон аймагт суурьшихаар ирсэн нийт хүний 63.9 хувь нь 15-54 насныхан байна.
Он гарсаар 1206 хүүхдээр Орхон аймаг хүн амын тоогоо нэмж, 292 хүнийг иргэний бүртгэлээсээ хассан байна. Мөн 335 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 104 хос цуцлуулсан байна. Гэр бүл цуцлалтын 38.5 хувь нь 10-14 жил ханилсан байжээ. Харин 31 хүүхэд үрчлэгдсэнээс гурав хүртэлх насны хүүхэд 32.3 хувийг нь эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарт 1.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 20.8 хувиар, борлуулалт 19.6 хувиар нэмэгдсэн байна.
Байгаль орчин, цаг уурын хувьд сарын дундаж темпратур 17 хэмээр халуун байж өмнөх оны мөн үеэс 0.7 хэмээр хүйтэн, хур тунадас 21.2 мм-ээр их байна.

Б.Оюун-Эрдэнэ