Баярын өдрүүдэд хоёр хүн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын шуурхай хурлын үеэр баяр наадмын үед гарсан зөрчил, дутагдал болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ. Баярын өдрүүдэд Цагдаагийн газар болон ОБГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 67 зөрчил илрүүлсэн байна.
Онцгой байдлын газар хоёр удаагийн гал түймрийн дуудлага хүлээн авч ажилласан байна. Цагдаагийн байгууллагад 107 өргөдөл, гомдол ирсэнээс арав нь гэмт хэргийн шинжтэй байсан аж. Үүнээс иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хоёр, хулгай гурав, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг нэг, хүний амь нас хохирсон хэрэг гурав бүртгэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил илэрчээ. Баярын өдрүүдэд хоёр хүн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас барсан байна.
Баяр наадмын өдрүүдэд БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн Хүлээн авахаар 629 хүүхэд ирж зөвлөгөө авсан бол Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 449 дуудлага ирсэнээс 10 орчим хувь нь архины хорлоготой холбоотой байжээ. Тус эмнэлэг долоодугаар сарын 10,11-нд 110 хүнд хагалгаа хийж, 38 эх эсэн мэнд амаржсан байна.

Б.Оюун-Эрдэнэ