Алтан-Овооны их тахилгын үеэр "Зүүн бүсийн хурд" болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтан овооны их тахилгын 105 жилийн ойг, Зүүн бүсийн хурд наадамтай зэрэг хийхээр болжээ. Ингэхдээ монгол морьтой, эрлийз морь хамт уралдуулахгүй бөгөөд эрлийз гурван насны моридыг баяр наадмын өмнөх өдөр уралдуулахаар болсон байна.
Мөн наадмын үеэр уяач болон иргэдийг морины уралдаан дагуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдийн даатгалын ажлыг эрчимжүүлэхийг хурдан морины салбар комиссоос холбогдох хүмүүст үүрэг болгов.
“Ер нь сүүлийн жилүүдэд уяачид унаач хүүхдээ даатгуулах нь ихэсч байгаа. Энэ нь даатгалын нөхөн олговор нэмэгдсэнтэй холбоотой. Өмнө нь 100-200 мянгаар даатгуулаад таван сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор авдаг байсан бол, одоо 100 мянгаар даатгуулаад 20 сая төгрөг авах боломжтой болсон. Манай аймгийн хувьд нөхөн олговорыг олгох бүрэн чадамжтай гэсэн гурван даатгалын компанитай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Сая аймгийн наадмаар даатгуулсан уяачид Алтан-Овоонд уралдахдаа даатгуулахгүй. Даатгал бүтэн жилийн турш хүчинтэй байдаг. Унаач хүүхдээ даатгуулаагүй уяачид Алтан-Овооны наадамд морио уралдуулах боломжгүй гэдгийг төрийн албан хаагчид, иргэд уяачдад маш сайн сурталчилж, ойлгуулах хэрэгтэй байна.” гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын, Хүүхэд хамгааллын улсын байцаагч Д.Энхнаран хэллээ.

Т.Одончимэг