Халтиргаатай замд хурд тохируулаагүйгээс амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баярын өдрүүдээр зам тээврийн осол гарч, эрдэнэт хүний амь нас хохирчээ. 7 дугаар сарын 10-ны өдөр Уянга сумын төвд иргэн "М" нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, халтиргаатай замд хурд тохируулаагүйгээс ойр орчноо мөргөж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.
Мөн энэ сарын 12-ны өдөр Өлзийт сумын нутаг асфальтан замд амины Тоёота приус 20 маркийн автомашины жолооч эргэлттэй хэсэгт хурд тохируулаагүйгээс онхолдсон осол гарлаа.
Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж, жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөрөх зэрэг зөрчлөөс болж осол гэмтэл ихээр гарч байгаа юм.

Б.Батчимэг