Хууль бусаар алт олборлож байсан иргэдийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-16 10:09:17
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Уянга, Бат-Өлзий, Тарагт сумдын нутгаар эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
Шалгалтаар алт олборлолтын хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилготой бөгөөд Нарийнтээл сумын 2-р багийн нутагт хууль бусаар алт олборлож байсан иргэн “М”, Баруунбаян-Улаан сумын “Хярын бумбат” гэх газар хууль бусаар алт олборлож байсан иргэн “О” нарын зөрчлийг илрүүлжээ. Эдгээр иргэдийн алт олборлоход ашигласан техник, хэрэгслийг түр хурааж, шалгалт явуулж байна.
Иргэн, хуулийн этгээд нь хууль бусаар алт олборлож байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.2-т зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэж, байгаль экологид учируулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авдаг аж.
Б.Батчимэг
相关新闻