“Баянбулаг багийн хөгжил” ТББ эрүүл мэндийн салбарт хоёр дахь удаагаа хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-14 14:57:35
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Ашгийн бус, нийгэмд үйлчлэх зорилготой “Баянбулаг багийн хөгжил” ТББ Орхон аймгийн БОЭТ-д хоёр сая төгрөгийн хандив өгөхийн зэрэгцээ тус төвийн засварын ажилд тусаллаа. Уг мөнгөөр БОЭТ зарим тасагтаа нэн шаардлагатай тоног, төхөөрөмж авчээ.
БОЭТ нь 40 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд 3000 хүнд үйлчлэх хүчин чадалтай ч өдгөө Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн хүн амд үйлчилж ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна. Үүнээс улбаатай тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл ч байнга гардаг гэнэ. Иймд “Баянбулаг багийн хөгжил” ТББ энэ удаа мөнгөн тусламж үзүүлж цаашид тулгамдаж буй асуудлыг олон нийтийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэлээ. Дашрамд дурдахад, тус төрийн бус байгууллага  16, 20 дугаар сургуулийн засвар үйчилгээ, тоног төхөөрөмж авахад санхүүгийн дэмжлэг үзүүлж 2014 онд БОЭТ-ийн Дотрын тасгийг өөрсдийн хөрөнгөөрөө засч байсан юм.
 
 Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻