Өвөрхангай аймагт шинэ арслан төрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-11 22:25:30
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн баяр наадмаар хүчит 256 бөх зодоглон чансаа шалган барилдсанаас Хархорин сумын харъяат, аймийн харцага Оюунгэрэлийн Наранбаатар бяр хүч, уран мэхийг уралдуулан түрүүлж, аймгийн Засаг даргын А/451 дүгээр захирамжаар “Аймгийн арслан цол” олгов.
Баян-Өндөр сумын харъяат, аймгийн арслан Т.Ядамсүрэн үзүүрлэж, Баянгол сумын заан Г.Эрдэнэбаяр, Бат-Өлзий сумын заан Т.Идэрдорж нар шөвгөрлөө.

Өсвөрийн 32 бөх барилдсанаас Гучин-Ус сумын харъяат залуу бөх М.Мөнхтөмөр түрүүлж, Бат-Өлзий сумын ЕБС-ийн сурагч Д.Саранцогт үзүүрлэн Баруунбаян-Улаан сумын залуу бөх Д.Дашзэвгэ, Уянга сумын залуу бөх Ж.Базаргарьд нар шөвгөрлөө.
Энэ жил "Аймгийн харцага" цолтон хоёр, "Аймгийн начин" цолтон дөрөв төрсөн юм. Аймгийн наадамд улсын начин цолтой 7, аймгийн арслан цолтой 7, аймгийн заан цолтой 9, аймгийн харцага цолтой 10, аймгийн начин цолтой 28, сумын заан цолтой 98, сумын начин цолтой 8 бөх байсан ба нийт бөхчүүдээс 167 нь улс, аймаг, сумын цолтой, харин цолгүй 87 залуу бөх байлаа.
Б.Батчимэг
 
相关新闻