Өмнөговиос төрийн дээд шагналаар 68 иргэн энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-09 18:31:35
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 87 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд шагналуудаар говьчуудаас 68 иргэн энгэрээ мялаалаа.

Говь нутгийн ажилч хичээнгүй ард түмний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар Даланзадгад сумын өндөр настан Дулмаа овогтой Хэнмэдэхэв, Даланзадгад сумын Мэргэжлийн хяналтын газрын ахмад байцаагч Дарам овогтой Цэцэгдэлгэр нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Мөн  залуу халуун насандаа төрдөө ажиллаж улс орныхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан 38 иргэнийг Алтангадас одонгоор, 24 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж хөдөлмөр бүтээлийг нь төрөөс үнэллээ. Энэ удаагийн төрийн дээд одон медаль гардуулах ёслол дээр Номгон сумын зэвсэгт хүчний 104 дүгээр ангийн мэргэжилтэн  Бадарчин овогтой Зоригтбаатар, Даланзадгад сумын “Ариун туулай” ХХК-ийн ажилтан,  Цэдэнваанчиг овогтой Рэнцэнпэлжээ,  Даланзадгад сумын иргэн Мижид овогтой Цэнд нар Цэргийн гавъяаны одон, Сэвжид овогтой Мэндбаяр Цэргийн хүндэт медаль гардлаа.
Шагнал гардсан нийт иргэддээ аймгийн удирдлагууд баяр хүргээд ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүслээ.
Д.Мишигсүрэн

相关新闻