Халиут хотын нэрэмжит гудамжийг байгуулах саналыг дэмжсэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Халиут хотын нэрэмжит гудамжийг байгуулах саналыг дэмжсэн байна.
Тус сум нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Урадын дунд хошуутай хил залгаа билээ. Тиймээс Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар, Засаг дарга Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй ИТХ болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд ӨМӨЗО-ы Урадын дунд хошууны Халиут хотод зочилж цаашид хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэх талаар харилцан санал солилцсон байна. Сумын удирдлагуудын зүгээс хил залгаа Урадын дунд хошууны Халиут хоттой боловсрол, эрүүл мэнд, соёл, хөдөө аж ахуй, хил орчмын аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм. Мөн Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг хамтран тэмдэглэх, сүү, цагаан идээ, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Халиут хошууны нэрэмжит гудамжийг Ханбогд суманд байгуулах зэрэг саналуудыг Халиут хотын удирдлагууд дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Урадын дунд хошууны зүгээс харилцаа холбоогоо тогтмолжуулж тогтсон цагт уулзаж ярилцан, ажлаа төлөвлөх, мал аж ахуй, дэд бүтэц, хотын ногоон байгууламж, бүтээн байгуулалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлж ажиллавал зүйтэй гэлээ. Цаашид БНХАУ-ын зүгээс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа бөгөөд Гашуун сухайт боомтоор мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлыг хэлэлцэж байгаа таатай мэдээг бидэнд дуулгасан юм.

Д.Мишигсүрэн