Граунд гольфийн гурван удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзнээр 3 хүн тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Граунд Гольфийн Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” өнгөрсөн /2018.06.29-30/ амралтын өдрүүдэд “Чингис Хааны хүрээ” цогцолборт болж шилдгүүдээ тодруулав.
Энэхүү тэмцээнд нийслэлээс 240, хөдөө орон нутгаас 100, гадаадын 12 орноос 70, Өвөр Монголоос 20, нийт 448 тоглогч оролцон ур чадвараа сорилоо. Тэмцээн 64 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд 4 талбай, 8 үүрэнд тоглолт явагджээ. Ерөнхий шүүгчээр Монголын үндэсний “Граунд Гольф”-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Бат-Өлзий ажилласан байна. Тэмцээнд оролцогчдын 90 хувийг 50-65 насныхан эзэлж байсан юм.
Анхдугаар нээлттэй тэмцээний орон нутгийн багуудаас Архангай аймгийн З.Туяа ахлагчтай баг 1002 оноогоор тэргүүлсэн бол дэд байрт 1012 оноогоор Өвөрхангай аймгийн Ө.Батжаргат ахлагчтай баг шалгарсан байна. Харин 1135 оноогоор Дархан-Уул аймгийн О.Ягаан дасгалжуулагчтай баг гуравдугаар байрыг эзэлжээ.

Нийслэлээс Чингэлтэй дүүргийн Р.Очирпүрэв ахлагчтай баг 2073 оноогоор тэргүүн байрт шалгарлаа. Дэд байрт 2140 оноогоор БГД-ийн С.Зоя ахлагчтай баг шалгарсан бол 2205 оноогоор СБД-ийн О.Энхжаргал ахлагчтай баг гуравдугаар байр эзэлжээ.
Ийнхүү энэ тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахын зэрэгцээ “Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулсан юм. Энэ удаагийн тэмцээнээс “Алтан бөмбөг”-ийн эзэн 148 хүн тодорсон бол гурван удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзнээр гурван хүн шалгарсан нь онцгой тохиолдол боллоо.

Д.Өлзий